
Үнийг тогтворжуулж, хомсдолоос сэргийлэх зорилгоор мах нөөцөлдөг болоод хэдэн жилийг үдлээ. Нөөцийн махны үнэ нь өндөр, чанаргүй, гуя нь олддоггүй, мах бэлтгэгч компаниуд хөтөлбөрийг ашиг олох бизнес болгож байна зэрэг асуудал тулгарсаар ирсэн. Иймээс улсын нөөцийн махны талаарх хэрэглэгчдийн гомдол, саналыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 451616 утсаар хүлээн авахаар болжээ.
Нөөцийн мах 6000 төгрөгт хүрэх нь хэмээн иргэд гомдоллож байна.
Д.Идэр