Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй. Шөнөдөө баруун аймгуудын нутгаар
бага зэргийн хур тунадас орно. Зүүн аймгуудын нутгаар хүйтрэх төлөвтэй
хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газраас мэдээллээ.
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй. Шөнөдөө баруун аймгуудын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Зүүн аймгуудын нутгаар хүйтрэх төлөвтэй хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газраас мэдээллээ.Улаанбаатар хотод цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрч, шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө дулаарч 12-14 хэм болно. Энэ сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Дархадын хотгор болон Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ зэрэг сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 8-13 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө гурван хэмийн дулаан байна. Салхи ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.



















































