
Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадисын гэр бүл улсаа хямралд хүрэхээс
өмнө “Лайки” банкнаас хэдэн сая евро авсан талаар мэдээллээ.

Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадисын гэр бүл улсаа хямралд хүрэхээс өмнө “Лайки” банкнаас хэдэн сая евро авсан талаар мэдээллээ. Тэд компаниараа дамжуулан өнгөрсөн сарын 12-13-ны хооронд буюу Евро бүлгийн шийдвэр хямралд хүргэхээс хэдхэн хоногийн өмнө “Лайки” банкнаас олон сая еврогоо татан авчээ.
Энэ талаар Киприйн сөрөг хүчний “АКЕЛ” коммунист намын “Харавги” сонинд мэдээлсэн байна. Хэвлэлд бичсэнээр Евро бүлгийнхэн “Лайки” банкнаас 21 сая еврогийн таван векселийг яаралтай төлөх шийдвэр гаргахаас өмнө тус компани мөнгөө татан авч, Лондон руу шилжүүлсэн байсан аж.