зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Алтантуяагийн хоёр хүүхдэд хүмүүнлэгийн тусламж авахыг хүслээ

2013-4-01
0
ЖИРГЭХ
Гадаад харилцааны  яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Филиппин, Сингапур, Малайз улсад томилолтоор ажиллах явцдаа Малайз, Сингапурын ГХЯ-дын Консулын газрын удирдлагуудтай уулзлаа.
    da11c71730f9f02ebigГадаад харилцааны  яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Филиппин, Сингапур, Малайз улсад томилолтоор ажиллах явцдаа Малайз, Сингапурын ГХЯ-лын Консулын газрын удирдлагуудтай уулзжээ.

    Малайзын ГХЯ-ны Консулын газрын Тэргүүн Зулкифли Абдуллатай уулзах үеэрээ тус улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хүсч,  энэ асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яам холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгууллагдсаныг  Малайзын талд мэдэгдэв.

    Мөн хохирогчын ар гэрээс тавьсан хүсэлтүүдийг айлын талд уламжилжээ.

    Малайзын тал  шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцох боломжгүйг тайлбарлаад хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ оны 6, эсвэл 8  дугаар сард хийх урьдчилсан товтой байгааг дуулган энэ хэргийн талаар цаашид хамтран ажиллахаар тохиролцов.

    Иргэдийн асуудлаар Малайзын ГХЯ ялангуяа Консулын газартай харилцаагаа тогтмолжуулах, монгол иргэдтэй холбогдсон шүүхийн ажиллагааг шуурхайлах, дэмжлэг үзүүлэх талаар Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн захидлыг Малайзын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Тан Шри Мохд Раджи Бин Рахманд гардууллаа.

    Түүнчлэн Ш.Алтантуяагийн хэргийн өмгөөлөгч Карпал Сингк-тэй уулзаж хэргийг хуулийн хүрээнд  шийдвэрлэх, талийгаачийн эцгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх асуудлыг түргэтгэх,  өнчин үлдсэн хоёр хүүхдэд хүмүүнлэгийн үүднээс тусламж хэрэгтэй байгаа болон талийгаачийн шарилын үлдэгдлийг авахад туслалцаа хүсэв.

    Өмгөөлөгч Карпал Сингк эрүүгийн хэргийн шүүх хурлын шийдвэрийг тухайн хэрэгт сэжигтнээр холбогдсон цагдаагийн хоёр офицер давж заалдсан тул хэргийг  шийдвэрлэх ажиллагааг удааширч байгаа. Үүнтэй холбогдуулан С.Шаарийбуугийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх боломжгүй хүлээгдэж байгаа тухай дурдаад талийгаачийн хоёр хүүхдэд тусламж үзүүлэх асуудлыг Төрийн бус байгууллагаар дамжуулан тавих, шарилын үлдэгдлийг буцаах асуудлыг өмгөөлөгчийн хувьд өөрөө зохицуулж болохыг мэдэгдэв.

    Мөн 2013 он гарсаар манай дөрвөн иргэн хар тамхи хадгалсан хэрэгт холбогдон Малайз улсад шалгагдаж байгаа бөгөөд  тэдэнд эрх зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр хангах, шүүх хурлын товын талаар мэдээлэл хүссэний гадна манай зарим иргэд уг хэрэгт санамсар болгоомжгүйгээсээ холбогдож хохирч байж болзошгүйг зориуд анхааруулав. Одоогоор тэднээс нэг иргэн нь суллагдаж, гурван иргэнийх нь шүүх хурал хойшлогдоод байна.

    Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз дахь Монголын оюутан залуучуудын нэгдсэн холбооны удирдагуудтай уулзаж тэдний санал бодлыг сонслоо.

    Харин Сингапурын Гадаад харилцааны яамны Консулын газрын Ерөнхий захирал Катерин Вонг Сио Пингтэй уулзах үеэрээ хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн өсөж буйтай  холбогдуулан иргэдтэй холбоотой гарч буй зарим асуудлын талаар харилцан мэдээлэл солилцов.

    Сингапурт Монголын иргэн О.Т 2012 оны долдугаар сард нас барсан бөгөөд уг хэргийг шалгах  явцыг түргэтгэж, нэмэлт мэдээлэл гаргаж өгөхийг айлын талаас хүсэв. Цаашид Сингапур Улстай Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний талаар санал солилцож, тодорхой асуудлаар ноот бичиг солилцох журмаар асуудлыг харилцан шийдвэрлэж байхаар тохиролцлоо гэж  ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ***** (49.0.202.144)
    balai iymaa. biee ynelj baigaad aluulchaad tuslamj hych baidag...yasan shunaltai emee uvuu 2 ve
    2013 оны 04 сарын 02 | Хариулах
  • ***** (98.227.129.167)
    Odoo consuluud ,elchinguud ovoo ard irgediinhee tuluu ajilladag bolj bga um bn da.Tegeh gej l ajiluulj bga biz dee .Bold said sain ajillaj bgaagiin ILREL gej bodoj baina
    2013 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    53 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 26 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 49 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК