Урин дулаан хавар цаг айсуй. Үзэсгэлэнт бүсгүйчүүд өвлийн хувцаснаасаа салж, гоолиг биеэ гайхуулах цаг хаяанд иржээ. Тэгвэл энэ хавар спорт загварын хувцас моодонд орох аж. Орчин үеийн эмэгтэйчүүдийн амьдралын эрч хүч, хөдөлгөөнд тааруулан дизайнерууд спорт загвартай хувцас урлах болсон байна. Загварын орднууд спортын хувцасны уламжлалт материал дээр тулгуурлан хувцсаа урлаж байгаа аж. Биед эвтэйхэн, хэтэрхий задгай биш, тэгсэн мөртлөө дэгжин эрч хүчтэй харагдуулахад спорт загварын хувцас хамгийн тохиромжтой гэнэ.











