

Амиа алдсан 27, 87 настай эрэгтэй хоёул Шанхай хотын оршин суугчид байжээ. Мөн энэ ханиадны вирус халдварласан 35 настай эмэгтэй Анхуй мужийн Чизоу хотын эмнэлэгт хэвтэж байна. Өвчлөгсдөд өндөр халуурч, ханиалгаж, уушиг нь үрэвсэж, амьсгалахад бэрхшээлтэй болдог аж.
Хятадын Эрүүл мэндийн тусгай комисс дээрх гурван тохиолдол нь шувууны томууны “H7N9” гэх шинэ халдвар болохыг тогтоожээ.
Өвчтнүүдтэй ойр байсан 88 хүний хэнд ч одоогоор халдварласан шинж тэмдэг илрээгүй байна. 87 настай хохирогч эр хоёрдугаар сарын 19-нд өвдөн өнгөрсөн сарын дөрвөнд амиа алджээ. Харин 27 настай эрэгтэй хоёдугаар сарын 27-ноос тавгүйтэж, өнгөрсөн сарын 10-нд амьсгал хураасан аж. Тэднийг чухам ямар замаар халдвар авсныг холбогдох хүмүүс шалгаж байна.
2003 онд Нидерландад шувууны ханиадны H7N7 вирус халдварласан 89 хүн амиа алдаж байв. Мөн тус онд гарсан шувууны ханиадны H5N1 вирустэй 371 хүн амиа алдсан юм.
Д.Идэр