
АНУ-ын Арканзас мужийн цөмийн үйлдвэрт осол гарснаар 24 настай ажилтан
амиа алдаж, гурван хүн бэртжээ. Ажилчид томоохон төхөөрөмж зөөж байх үед
цахилгаан үүсгүүр унаж эрэгтэй амиа алдсан байна.

АНУ-ын Арканзас мужийн цөмийн үйлдвэрт осол гарснаар 24 настай ажилтан амиа алдаж, гурван хүн бэртжээ. Ажилчид томоохон төхөөрөмж зөөж байх үед цахилгаан үүсгүүр унаж эрэгтэй амиа алдсан байна.
Осол цацраг туяагүй бүсэд болсон тул олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй хэмээн Арканзас мужийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Русевилле хотод байрладаг тус үйлдвэрт хохирогч яагаад цахилгаан үүсгүүр унасныг албаны хүмүүс мэдээлэхгүй байна.
Хэргийг АНУ-ын Онцгой байдлын яам шалгахаар болжээ. Тус үйлдвэр нь Арканзас мужийн цахилгааны 30 хувийг хангадаг аж.
Д.Идэр