БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлаг компанийг нь сайрхуу, шуналтай
хэмээн буруутгасны эцэст “Apple”-ын эзэн Тим Күк Хятадын хэрэглэгчдээс
уучлал хүсчээ.
БНХАУ-ын төрийн мэдээллийн агентлаг компанийг нь сайрхуу, шуналтай хэмээн буруутгасны эцэст “Apple”-ын эзэн Тим Күк Хятадын хэрэглэгчдээс уучлал хүсчээ. Мэдээллийн агентлаг хоёр долоо хоногийн турш “Apple” компанийн засварын бодлогыг шүүмжилж бичсэн байна. Ноён Тим Күк хэрэглэгчдээс уучлал хүсээд “iPhone 4”, “iPhone 4S” утаснуудыг эвдэрсэн тохиолдолд засах боломжийг сайжруулж, баталгаат байдлыг ч мөн анхаарахаа амлажээ.
Хятадын “CCTV” болон “People"s Daily” сонин “Apple”-ыг барууны компани хятад хэрэглэгчдийг мөлжиж байна хэмээн олон удаа бичсэний үр дүн гарсан нь энэ юм. БНХАУ “Apple”-ийн гурав дахь том зах зээл бөгөөд тус улсад 11 томоохон дэлгүүр, 400 гэрээт борлуулагч нь ажилладаг байна.
Д.Идэр

























































