
Хойд Солонгос Нийгмийн Аюулгүй байдлын яамны сайдаа сольжээ. Цой Бу
Ирийг өнгөрсөн хоёрдугаар сард сайдаар томилсон боловч өчигдөр тус улсын
төрийн хэвлэл мэдээлсэн байна.

Хойд Солонгос Нийгмийн Аюулгүй байдлын яамны сайдаа сольжээ. Цой Бу Ирийг өнгөрсөн хоёрдугаар сард сайдаар томилсон боловч энэ тухай өчигдөр тус улсын төрийн хэвлэл мэдээлсэн байна. Цой Бу Ир нь Пхеньянд Ким Чен Ирийн нэрэмжит их сургууль төгсч, цэргийн алба хашсаны дараа Солонгосын ардын армийн жанжин штабын дэд даргаар ажиллаж байв.
Энэхүү явдал нь удирдагч Ким Чен Ын Засгийн эрхийг гартаа төвлөрүүлж, шинэ хүмүүсийг гол албан тушаалд томилох үйл ажиллагаатай холбоотой хэмээн “CNN” дүгнэжээ. Тэрбээр эцэг Ким Чен Иртэй хамт ажиллаж байсан зүтгэлтнүүдийг өөрийнхөө итгэл найдвар хүлээсэн хүмүүсээр сольж эхэлсэн байна.
Д.Идэр