
“Гүүгл” компани дөрөвдүгээр сарын нэгэн буюу тэнэгүүдийн баярын өдрөөр
хэрэглэгчдээ хуурдагаараа алдартай. Тэд энэ жил “Google Nose” хэмээх
үнэрийг дээд зэргээр мэдэрч хайдаг программ туршиж байгаа хэмээн
сенсаацилжээ.

“Гүүгл” компани дөрөвдүгээр сарын нэгэн буюу тэнэгүүдийн баярын өдрөөр хэрэглэгчидээ хуурдагаараа алдартай. Тэд энэ жил “Google Nose” хэмээх үнэрийг дээд зэргээр мэдэрч хайдаг программ туршиж байгаа хэмээн сенсааци тараажээ.
Тус компанийн захирал, инженер нар үнэрээр хайдаг программ туршиж байгаа тухай худлаа ярьсанд олон хүн итгэжээ. Хуурах багийнхан дэлхий дээрх 15 сая үнэрийн мэдээллийг оруулсан тул туршиж үзэхийг санал болгосон байна.
Хэдий “Гүүгл”-д хууртагдсан ч гэсэн үнэр хайдаг гайхалтай технологи жинхэнээсээ бий болгохыг олон “тэнэгүүд” хүсч байна.