
Овоотын нүүрсний орд дээр төсөл хэрэгжүүлэгч “Аспайр майнинг” компанийн
гүйцэтгэх бус захирал Росс Троманс ажлаа хүлээлгэн өгчээ. “Саусгоби
Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Росс Троманс “Аспайр майнинг”-ийн
ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрээ Овооттолгой нүүрсний уурхайн олборлолт
эхэлсэнтэй холбогдуулан гаргажээ.

Овоотын нүүрсний орд дээр төсөл хэрэгжүүлэгч “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх бус захирал Росс Троманс ажлаа хүлээлгэн өгчээ. “Саусгоби Ресурс” компанийн гүйцэтгэх захирал Росс Троманс “Аспайр майнинг”-ийн ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрээ Овооттолгой нүүрсний уурхайн олборлолт эхэлсэнтэй холбогдуулан гаргажээ.
“Аспайр майнинг” компанийн захирал Девид МакСвийни “Бид Росс Тромансийг Саусгоби Ресурс компанийнхаа үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах хэрэгтэй байгааг сайн ойлгож байгаа” гэв.
“Саусгоби Ресурс” нь “Аспайр майнинг” компанийн 19.9 хувийг эзэмшдэг юм.
Уул уурхайн менежментийн салбарт 30 жил ажилласан туршлагатай Росс Троманс “Рио Тинто Алкан”, “Кеннекотт Энэржи”, “Калтим Прима Көүл” зэрэг компанид маркетинг, борлуулалтыг хариуцан давхар ажиллаж байна.
Д.Идэр