БНХАУ ирэх 6-8 дугаар сард “Шэньчжоу 10” сансрын хөлгийг хөөргөхөөр
төлөвлөж байна. Харин хөөрөх багт сансрын эмэгтэй нисэгч багтсаныг
хэвлэлүүд онцолжээ.
БНХАУ ирэх 6-8 дугаар сард “Шэньчжоу 10” сансрын хөлгийг хөөргөхөөр төлөвлөж байна. Харин хөөрөх багт сансрын эмэгтэй нисэгч багтсаныг хэвлэлүүд онцолжээ. 35 настай хятад эмэгтэй Ван Япин дээрх хөлгөөр хөөрвөл сансрын хоёр дахь эмэгтэй нисэгч болох юм. Ван Япин нь “Шэньчжоу-9” нислэгийн багийн бүрэлдэхүүнд нэр дэвшиж байсан ч Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгчээр Лю Ян шалгарсан юм.
“Шэньчжоу 10” нь тойрог замд арван хоёр хоног ажиллах сансрын “Тяньгун” модультай залгагдаж сансрын нисэгчдийн тойргийн станцын ажлыг хангахад чухал үүрэгтэй гүйцэтгэх ёстой аж.
Д.Идэр































































