АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хойд Солонгосын
сүрдүүлгээс холбоотны улсуудаа хамгаалахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хойд Солонгосын сүрдүүлгээс холбоотны улсуудаа хамгаалахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Өмнөд Солонгосын Гадаад харилцаа, худалдааны сайд Юн Бён Сэ Вашингтон хотод айлчлал хийж байгаа юм. Жон Керри Юн Бён Сэтэй уулзсаны дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна.
Тэрбээр “Ким Чен Ыний хийж байгаа үйлдлүүд бол өдөөн хатгалаг. Гэхдээ АНУ Хойд Солонгосын сүрдүүлэгээс Япон, Өмнөд Солонгосыг хамгаалахад бэлэн” хэмээн хэлжээ.
Д.Идэр
































































