
Өмнөд Солонгосын ажилчдыг Хойд Солонгосын нутагт орших үйлдвэрлэлийн
бүсэд нэвтрэхийг хоригложээ. Өчигдөр өглөөнөөс хойш “Кайсон”
үйлдвэрлэлийн бүсэд ажилчдыг оруулахгүй байна хэмээн БНСУ-ын Гаалийн
албанаас мэдээллээ.

Өмнөд Солонгосын ажилчдыг Хойд Солонгосын нутагт орших үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэхийг хоригложээ. Өчигдөр өглөөнөөс хойш “Кайсон” үйлдвэрлэлийн бүсэд ажилчдыг оруулахгүй байна хэмээн БНСУ-ын Гаалийн албанаас мэдээллээ.
“Кайсон” цогцолборт Өмнөд Солонгосын 120 компаний 54 мянган хүн ажилладаг байна.
Дайн дэгдээнэ хэмээн сүрдүүлээд байгаа Хойд Солонгос өнгөрсөн лхагва гарагт Өмнөдөөс цэргийн утсан холбоогоо тасалсан юм. Уг холбоогоор “Кайсон” бүсэд Өмнөд солонгосын ажилчид ороход мэдээлэл солилцдог байжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)