Израйлийн Батлан хамгаалах өчигдөр Газын зурваст агаарын дайралт хийсэн
тухайгаа мэдээллээ. Тушаалыг тус улсын Агаарын хүчнийхэн биелүүлжээ.
Өчигдөр өглөө Палестинаас Израйлийн өмнөд хэсгийн нутагт пуужин болон
мина харвасан тул хариу барьсан хэмээн Батлан хамгаалах яам тайлбарлаж
байна.
Израйлийн Батлан хамгаалах яам өчигдөр Газын зурваст агаарын дайралт хийсэн тухайгаа мэдээллээ.Тушаалыг тус улсын Агаарын хүчнийхэн биелүүлжээ. Өчигдөр өглөө Палестинаас Израйлийн өмнөд хэсгийн нутагт пуужин болон мина харвасан тул хариу барьсан хэмээн Батлан хамгаалах яам тайлбарлаж байна.
Энэ нь өнгөрсөн 11 дүгээр сард Израйль Газад өргөн хүрээний цэргийн дайралт хийснээс хойших хоёр дахь том цохилт болжээ.
Газын зурвасын оршин суугчид дэлбэрэлтийн чимээ хаа сайгүй сонсогдсон хэмээн “Сяньхуа” агентлагийн сэтгүүлчдэд ярив. Одоогоор хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй аж.
Д.Идэр


























































