

Франсуа Олланд ажилчиддаа нэг сая еврогоос /1.3 сая доллар/ дээш цалин олгодог компаниудын татварыг 75 хувь болгох ёстой хэмээн үзэж байна.
Ерөнхийлөгч Олланд “Эдийн засаг хямарч, ажилгүйдэл өгсч буй энэ жилд ийм хуулийн төсөл батлах нь компаниудыг бага татвар төлөхөөс найдвартай хамгаална” гэжээ. Мөн тэрбээр баян компаниудын 75 хувийн татварын нийт төлөлт Францын 85 тэрбум еврогийн төсвийн алдагдлын хажууд шалихгүй тоо гэдгийг анхааруулжээ.
Францын Дээд шүүх энэхүү саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин Засгийн газар удахгүй хэлэлцэж асуудлыг шийдэх аж.
Д.Идэр