
Вьетнамын эрх баригчид тус улсад Хятад улсаас шувууны мах оруулахыг
хориглож, хил дээр хорио цээрийн хяналтыг чангатгах арга хэмжээнүүдийг
авчээ.

Вьетнамын эрх баригчид тус улсад Хятад улсаас шувууны мах оруулахыг хориглож, хил дээр хорио цээрийн хяналтыг чангатгах арга хэмжээнүүдийг авчээ. Уг хориг нь ханиадны H7N9 вирусыг Вьетнамд нэвтрэхээс сэрэмжилсэн арга хэмжээ гэж мэдэгдэлд дурьджээ.
Яамны уламжилж байгаагаар, сүүлийн хэдэн өдрүүдэд хил дээр Хятадаас орж ирсэн нилээд хэдэн тонн тахианы болон дэгдээхэйний мах хураажээ.
Эдгээр арга хэмжээнүүд нь саяхан Хятадад H7N9 вирусийн халдвар гарсантай холбоотой юм. Хятад улсад шувууны ханиадны энэхүү вирусын халдвараар есөн хүн өвчилсөний гурав нь амиа алдсан юм.
Д.Идэр