
Дунд тусгалын баллистик пуужинг Хойд Солонгос өчигдөр зүүн эрэгтээ
байрлуулсан билээ. Пуужинг энэ сарын 15-нд хөөргөж магадгүй талаар эх
сурвалж мэдээллээ.

Дунд тусгалын баллистик пуужинг Хойд Солонгос өчигдөр зүүн эрэгтээ байрлуулсан билээ. Пуужинг энэ сарын 15-нд хөөргөж магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. “Пуужинг БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Сен Ирийн төрсөн өдрийг тохиолдуулан энэ сарын 15-нд хөөргөж мэднэ” гэж Хятадын “Сяньхуа” агентлаг бичжээ. Тэд энэхүү таамаглалаа Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээнээс үндэслэсэн гэв.
Өмнөдийн тагнуулын албаны мэдээлснээр пуужинг 3000 км-ийн тусгалтай “Мусудан” пуужин хэмээн үзэж байна. Пуужингийн тусгал Өмнөд Солонгосын болон Японы нутаг дэвсгэрт хүрэх чадалтай юм. Харин АНУ-ын Гуам аралд хүрэх боломжтой эсэх болон пуужинг цэнэглэсэн эсэхийг тогтоогоогүй байна.
Д.Идэр