

Энэхүү цуврал лекцийн анхны илтгэгчээр Фулбрайт хөтөлбөрийн оролцогч, Чикаго хотын Жон Маршал, хуулийн сургуульд олон улсын худалдаа, бизнесийн эрх зүй чиглэлээр суралцаад ирсэн Х.Наранбулаг оролцож "АНУ дахь хууль эрх зүйн сургалт ба түүний үндсэн онцлог загвар АНУ-д хуулийн чиглэлээр суралцсан туршлага ба энэ чиглэлээр сурахад анхаарах зүйлс" сэдвээр илтгэл тавина.
Лекц өнөөдөр 16 цагт Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд байрлах Америкийн соёл мэдээллийн төвд болно.
Цуврал лекцүүд үнэ төлбөргүй аж.
Д.Идэр