
Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужид өчигдөр таван хүн зулын
гол болжээ. Өөрийгөө шатаагсад бүгд балба хүн байсан байна. Тэд бие бие
рүүгээ керосин цацсаны дараа гал тавьсан аж.

Энэтхэгийн баруун хэсэгт орших Гужарат мужид өчигдөр таван хүн зулын гол болжээ. Өөрийгөө шатаагсад бүгд балба хүн байсан байна. Тэд бие, бие рүүгээ керосин цацсаны дараа гал тавьсан аж.
Зулын гол бологсдыг эмнэлэгт хүргэсэн хэдий ч гурав нь нас баржээ. Харин хоёрынх нь биеийн байдал маш хүнд байна. Гужарат мужийн эрх баригчид оршин суугчдын орон байрыг нураах шийдвэр гаргаж, хугацааг зарласан нь тэдний үхлийн шалтгаан болжээ.
Олон мянган балба хөрш зэргэлдээ орших Энэтхэгийн Гужарат мужид ажиллаж, амьдарч байна.
Д.Идэр