Нийслэлийн хэмжээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй “Жаст Агро” компани энэ амралтын өдрүүдэд нөөцийн махыг гулуузаар нь худалдахаар болсон билээ. Тодруулбал, “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Хар хорин” захуудаар хонь, ямааны гулууз, үхрийн өрөөл махыг 4400-5800 төгрөгөөр худалдах бөгөөд зөвхөн өнөөдөр, маргааш хоёр өдөр гулууз махны түр өргөтгөсөн худалдааг “Скай” их дэлгүүр, “Бүрд” зах", “Оргил” худалдааны төв, “Мишээл экспо” цэгүүдэд зохион байгуулах ажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































