Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МNBA/-ноос зохион явуулж буй, “Үндэсний Супер лиг”-ийн “Бүх оддын” тоглолт энэ амралтын өдрүүдэд болно. Бүх оддын тоглолтын эхний өдөр “Үндэсний супер лиг”-ийн долоон багаас шалгарсан шилдэг 30 тоглогчид хоёр баг болон өрсөлдөнө. Тоглолтын үеэр холбон тоглогчдын ур чадварын тэмцээн, гурван онооны шидэлт, цагариган дээрэ эс довтлох үзүүлбэр /Слам данк/, багийн тоглолтууд болно. Өнөөдөр 18.30 цагт Спортын төв ордны А заалан болох уг тоглолтын тасалбар 5000 төгрөгөөр худалдаалагдаж байна.


Д.Ундрах /24tsag.mn/