
Гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэ тун удахгүй дуучин Т.Ариунаатай хамтарсан уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа юм. Мөн шинэ цомгийн ажилдаа ч оржээ. Дөрвөн цомог, хоёр номон дээр ажиллаж байгаа гавьяат маань энэ жил уран бүтээлийн олз ихтэй байна. Сонирхуулахад түүний нэг номд нь зөвхөн өөрт нь зориулсан шүлгүүд багтаж байгаа аж. Түүнчлэн бие даасан уран бүтээлийн тоглолтоо ирэх сарын 27- нд хийхээр төлөвлөжээ. Энэ өдөр могой жилийн могой сарын могой өдөр тохиосон ховор өдөр учир энэ өдрийг сонгосон гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)