Эрүүл мэндийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран “Талх, талхан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь” сэдэвт туршлага солилцох семинарыг өчигдөр “Талх-Чихэр” ХК дээр зохион байгууллаа.

Туршлага солилцох семинарыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлж нээснээр ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Байгалмаа “Эрүүл зохистой хооллолтын талаар баримтлаж буй бодлого, чиглэл” сэдвээр илтгэл тавив. Тус семинарын зорилго нь ДЭМБ-аас гаргасан 2020 он гэхэд хүн амын давсны хэрэглээг тав хүртэл багасгах зорилт бүхий “Давсны хэрэглээг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх, давс багатай гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүн амыг цусны даралт ихсэлт, цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэхэд оршиж байгаа юм.
Семинарт хүнсний үйлдвэрүүдийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болсон нийт 60 гаруй хүн уригдан оролцлоо.


Д.Ундрах /24tsag.mn/