Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-ны 18.00 цагт дуусах
юм. Одоогоор 42000 гаруй шалгуулагч шалгалт өгнө гэсэн урьдчилсан мэдээ
гарсан бөгөөд үүнээс 87 хувь нь бүртгүүлээд байгаа юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-ны 18.00 цагт дуусах юм. Одоогоор 42000 гаруй шалгуулагч шалгалт өгнө гэсэн урьдчилсан мэдээ гарсан бөгөөд үүнээс 87 хувь нь бүртгүүлээд байгаа юм байна. Өмнөх жилүүдийн мөн үеийнхтэй харьцуулахад бүртгэлийн явц хэвийн үргэлжилж байгаа гэж үзэж болно. Жилийн жилд бүртгэл дуусах хугацаа ойртох тусам боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэг. Тиймээс сурагчид эртхэн бүртгүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/