Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөө өглөөнөөс Тусгаар тогтнолын ордонд явагдаж байгаа. Оюуны ухааны оргил, боловсрол төлөвшилийн дээд, шинжлэх ухаан, урлаг, спортын цогц нэгдэл болсон шатрын спортын эх орны нүүр царай болсон шилдэг тамирчдын их тулааны хоёрдугаар өрөг яг одоо эхэлж байна. Тоглолтын эхний өрлөгт ФМ М.Гүнбаяр Ц.Лхагвасүрэнг, Их мастер Д.Шаравдорж, Олон улсын мастер Н.Баттулгыг, Их мастер Б.Хатанбаатар эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж байгаа эмэгтэй ИХ мастер Б.Мөнгөнтуулыг хожоод байна. Мөн Их мастер Ц.Батчулуун ФМ Г.Мөнхгалдыг, Их мастер Б.Гүндаваа ДМ П.Батжанцанг хожоод байгаа юм. Харин хоёрдугаар өрөг дөнгөж сая эхлээд байна.
2013 оны монгол улсын шатрын аварга шалгаруулах шигшээ тэмцээний цагийн хуваарь
2013 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр ням
3-р өрөг 09:00 цаг
4-р өрөг 15:00 цаг
2013 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр даваа
5-р өрөг 09:00 цаг
6-р өрөг 15:00 цаг
2013 оны дөрөвдүгээр сарын 09-ны өдөр мягмар
АМРАЛТ
2013 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр лхагва
7-р өрөг 09:00 цаг
8-р өрөг 15:00 цаг
2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр пүрэв
9-р өрөг 09:00 цаг
10-р өрөг 15:00 цаг
2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр баасан
АМРАЛТ
2013 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр бямба
11-р өрөг 09:00 цаг
12-р өрөг 15:00 цаг
2013 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр ням
13-р өрөг 10:00 цаг
ХААЛТ 15:00 цаг
Д.Ундрах /24tsag.mn/



















































