Засгийн газрын хуралдаанаар хууль бусаар хил давуулан гаргасан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн
ясыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор байгуулах
“АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч
хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний
төслийг дэмжлээ.

төслийг дэмжлээ. Уг гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас
АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олгохоор
тогтлоо. Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монгол Улсад ирэх сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Монголын талаас Соёл, спорт, аялал жуулчлалын
сайд Ц.Оюунгэрэл мөн Ерөнхийлөгчийн тамгийн газар, Гадаад харилцааны яамныхан оролцох юм байна.
24tsag.mn