Өвөрмонголын өөртөө засах орны Тонляо хотод Чингис хааны аварга том чулуун хөшөөг дахин босгожээ. Тонляо хотыг урьд нь Жирэм аймаг гэдэг байсан аж. Аялал жуулчлалд зориулж босгосон уг хөшөөг мэргэжилтнүүд жинхэнэ урлагийн бүтээл хэмээн өндрөөр үнэлж байгаа билээ. Өмнө нь Өвөрмонголчууд Чингисийн хөшөө цогцолборыг босгож байсан. Цаашдаа ч баатар цэргүүдтэй цогцолборуудыг босгосоор байх биз аа. Энэ хөшөөний хувьд өмнөх цогцолбороосоо дутахааргүй сайхан болсныг тэнд очиж үзсэн жуулчид ярьж байгаа юм.


24tsag.mn
Сэтгэгдэл (10)