
Шинэ вирусыг илрүүлэхэд хэцүү тул аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ шаардагдаж байна гэж НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдлээ. Мөн байгууллага үргэлж гараа угаах, мал сүргээ хүмүүсийн оршин суух газраас холдуулах зөвлөмж фермерүүдэд өгчээ. Түүнчлэн мал сүргийг үүлдрээр нь хуваан салгаж, өвчилсэн малыг тусгаарлуулах хэрэгтэй.
Өчигдөр Хятадад шувууны ханиадны вирус халдсан хүмүүсийн тоо 16-д хүрэв. Вирус халдсан зургаан хүн, хоёр нь Жэзян муж, дөрөв нь Шанхайд нас барав. Хотын эрх баригчид вирус халдах тохиолдол гарсан хотын нэгэн захад 20500 шувууг устгажээ. Өнөөдөр орон нутгийн бүх захыг ариутгахаар хаасан байна.
Д.Идэр