нам байгуулснаас бүртгүүлж

Өнөөдөр Ардчилсан нам байгуулагдсаны 23 жилийн ойн өдөр болж байна. 1990 оны 2 сарын 17-ны өдөр Монголын Ардчилсан анх байгуулагдсанаа зарлаж, анхны даргаар одоогийн хотын дарга Э.Бат-Үүлийг сонгож байжээ. Тиймээс өнөөдөр АН-ын баярын өдөр юм. АН 1990 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улсын дээд шүүхэд нам байгуулснаа бүртгүүлж гэрчилгээгээ авч байжээ. Энэ өдрийг Монгол Улсад олон намын тогтолцоо үүсч хөгжих эхлэлийг тавьсан түүхт өдөр хэмээн үздэг байна. Мөн энэ өдөр “Ардчилал” сонинын анхны дугаар гарч байжээ.
Сэтгэгдэл (1)