зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сөрөг хүчин Засгийн газрыг огцруулахаар хөдөлж эхэлсэн дуулиант долоо хоногийн тойм

2013-4-07
0
ЖИРГЭХ
22329040b0daf558greatДолоо хоногийн үг: Энэ долоо хоногийн онцлох үгийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв. Тэрээр УИХ-ын чуулганд нилээд анхаарал татах үгүүдийг хэлэв. Уран цэцэн үгтэй түүний хэлсэн үгнээс анхаарал татах хэсгүүдийг 24tsag.mn онцлож байна.




22329040b0daf558greatДолоо хоногийн үг: Энэ долоо хоногийн онцлох үгийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв. Тэрээр УИХ-ын чуулганд нилээд анхаарал татах үгүүдийг хэлэв. Уран цэцэн үгтэй түүний хэлсэн үгнээс анхаарал татах хэсгүүдийг 24tsag.mn онцлож байна.

-  Хуулийн засаглал тогтож эхэлж байна. Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болж байна.
- Манай оронд хууль ижил тэгш хэрэгждэг болж эхэлж байна. Алба тушаалтай ч бай, мөнгөтэй хөрөнгөтэй ч бай, танилтай талтай ч бай, хэнбугай ч хууль зөрчсөн бол хууль араас нь очиж байна.
-  Манай иргэд, албаныхан ардчиллын туршлага судлах гэж гадагш явдаг байсан. Одоо биднээс юм сонсох гэж олон газрын төлөөлөгчид Монголд ирдэг боллоо.
- Нийгэмд олон зүйл эмх цэгцэндээ орж байна.
- Багагүй зүйл цэгцэрч, бас зөв тийшээ салхи эргэж байна.
- Идэх уухын донтнууд эмээл хазааргүй юм шиг аашилдаг. Хууль үйлчилдэг, эс үйлчилдэг давхаргын хямрал дэлбэртлээ даамжирсан үе бас байсан юм шүү. Одоо тийм адгийн ёс зүй бүрэн алга болоогүй ч хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан.
- Төрийн албыг үнэлдэг, түүнийгээ ид бах болгодог байдал эцэс болж байна.
- Өмнө нь мөнгөөр бүхнийг шийддэг байсан бол одоо мөнгөөр шийдүүлдэг хэрэг жишээ авах хэмжээнд хүртлээ цөөрч байна.
- Дураараа дургидаг байсан хуучин цагаа санагалзагчид Монголын нийгэмд өрнөсөн шударга ёсны хувьсгалыг зогсооно гэвэл санааны гарз.
- Хүнээ мартаад байна. Энд л бидний гол алдаа байна. Бид уул уурхай, бүтээн байгуулалт, шинэчлэл гээд олон зүйл ярьж байна. Хүнээ хэзээ ярих юм вэ? Хавар цагт махны үнэр ч авч чадахгүй хонож байгаа айл олон байна.
- Монголын төр бүтээгчдээ дэмжихгүй байна. Юм бүтээж, ажил хийж яваа хүнээ дэмжихгүй байна. Энэ бол том алдаа.
- Алба ажлаа эх орныхоо төлөө зориулах, эх орноо алба ашгийн төлөө золих хоёр бол их ялгаатай.
- Төрийн хүн бол “би юунд хүрэх вэ” гэж бодохоос илүүтэй, “улс маань юунд хүрэх бол” гэж сэтгэлээ чилээж явах ёстой.
- Манай төр бүтээгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил рүүгээ амьдрах орон зайгүй болтол нь дайрч байна. Төрийн ийм бодлогод ташуур биш хазаар хэрэгтэй болжээ.
- Бид төрөө засалгүй уджээ.Төр томорч байна. Улам өөхөлж байна.
- Зарим хүн төрийн албанд оронгуутаа, юун туханд хүрэлгүй эрх цуглуулах өвчинд автах юм. Дарга, сайдуудын тушаал захирамж гаргадаг замбараагүй эрхийг хуулиар журамлах ёстой.
- Арван цэцэрлэг барих мөнгө нэг авлигачийн холын хамаатны данснаас гарч ирж байна.
- Хулгай нь илчлэгдсэн, илчлэгдэж байгаа этгээдүүд зүгээр сууж байна гэж бодож байна уу? Тэд амь тэмцэж байна. Тэд хорихоос мөнгөө, гар хөлөө удирдаж байна. Тэд бүгсэн газраасаа бүхнийг зохицуулж байна
- Хуулийн байгууллагын ажилтнуудыг мөнгөөр ч өнгөөр ч дарамталж байна.

Долоо хоногийн шүүмжлэл:  Энэ долоо хоногийн шүүмжлэлийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин өрнүүлэв. Тэрээр уг нь чуулганы хуралдаанд үг хээлх гэсэн боловч цөөнхөд тэр эрхийг өгөөгүй юм. Тиймээс түүний чуулганд хэлж чадаагүй шүүмжлэлээс 24tsag.mn онцолж байна.


- Жил хүрэхгүй хугацаанд Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд үлэмж доошилж, гадаадын хөрөнгө оруулалт зугтаж, Монголын компаниудын үнэлгээ гадны хөрөнгийн бирж дээр буурсаар байна. Манай экспортын 90 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлдэг. Тэгвэл энэ онд уг салбарт орох гаднын хөрөнгө оруулалтыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан, Монголын эрсдлийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 25 хувиар ихэссэн гэсэн судалгааны дүн ч гарч байна.
-  Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энэ жил гадаадын хөрөнгийн бирж дээр ганц ч IPO хийгээгүй нь манай улсад хөрөнгө оруулалтын орчин саармагжсанаас үүдэлтэйг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
- Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралаас сэргийлэх, судалгаа дүгнэлт хийх, бодлого хөтөлбөр боловсруулах ажилд Засгийн газар туйлын хойрго хандаж байна.
- Хятадын төрийн тэргүүн Си Жинпинь ОХУ-д айлчилж, БНХАУ, ОХУ төмөр зам, уул уурхайн салбарт хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж, нүүрсээ худалдах, худалдан авах яриа хэлцлээ эрчимжүүлж байхад Ерөнхий сайд “Тэр хоёр хүн уулзаа л биз. Манайх өөрсдийнхөө бодлогыг л тодорхойлно, тэгэхийг ч хичээнэ” гэсэн маш хариуцлагагүй, хайнга үгийг хэлээд сууж байна.Хятад руу нүүрс гарах нь бараг зогслоо. Бас оросууд нөгөө сүүлийн хэдэн жил ярьсан төмөр зам барих ажилд орохгүй гэж шийдэж буй юм байна. Түүнчлэн нефтийн хоолойг Монголын нутгийг дайруулахгүйгээр тойруулаад татахаар үндсэндээ тохирчихлоо. Ийм байхад “Тэр хоёр хүн уулзаа л биз” гэж үл тоомсорлож болох юм уу, ядахдаа хоёр том хөрштэйгээ хэл амаа ололцож байж улсын хөгжил урагшилна гэдгийг яагаад ойлгохгүй байна вэ? Ерөнхий сайд аа! Ёс зүй, хариуцлага гэж ярьж байгаа үед ганц энэ үг нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл мөн.
- Нөгөө талаас уул уурхай, ашигт малтмалын салбарын хууль эрх зүйн орчин руу Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гүйцэтгэх засаглалтай зэрэгцэн хөндлөнгөөс оролцсоор ирсэн нь хөрөнгө оруулалтыг царцааж, зогсонги байдалд оруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
- Монгол Улсын эдийн засагт зогсонги байдал мэдрэгдэж байгаа нь валютын нөөц багасч, төгрөгийн ханш сулрахад нөлөөлж байна.
- Цалин өсөхөд үнэ өсдөг гэж эрх баригчид ярьдаг. Цалин, тэтгэвэр нэмээгүй байхад барааны үнэ өсч байна.
-  2011 онд инфляц 10,2 хувь байсан бол 2012 онд инфляцийн жилийн дундаж түвшин 14,3 хувь болж өссөн байна.
- Яг одоо үхрийн цул махны үнэ 12,000 төгрөгт хүрч байна.
- Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав 2014 оноос цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн нь дэндүү хол, амьдралаас тасархай сонсогдож байна.
- УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 1.5 тэрбум ам.долларын бондтой холбогдуулан Ерөнхий сайд, Монгол банкинд хандан асуулга тавьсан боловч өнөө болтол хариу ирээгүй байна.
- Яам, агентлагуудын явуулж буй үйл ажиллагааг ажиглаж байхад өөрийн хүрээний сонирхлын бүлгүүдийн хооронд найр тавин үгссэн, хуваасан, бусад баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг хаасан, боомилсон, хавчиж гадуурхсан, зах зээл, шударга өрсөлдөөний зарчмаас илт гажсан үйл ажиллагаа давамгайлж, баялаг бүтээгчдийн урам зоригийг мохоож байна.
- Өнөөдөр замын тендер зарлахад дотоодын компаниуд оролцохгүй байна. Үүний шалтгаан нь, нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт, төсөв бүрдэлт муу байгаатай холбоотой. Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас бизнес эрхлэгчид төсвийн ажил гүйцэтгэхэд эрсдэлтэй гэж үзэж байна. Гуравдугаарт, тендертэй холбоотой авлига их байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг удаа дараа Үндсэн хууль зөрчлөө.  
- Төрийн албанд халаа сэлгээ, хууль бус томилгоонууд хавтгайрлаа.
-  Энэ засгийн үед хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа.
-  Засгийн газар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд шууд халдаж эхэллээ.

Долоо хоногийн андуурал: МАН-ын дарга Ө.Энхтүвшин махны үнэ 12000 төгрөгт хүрлээ гэх гэж байгаад 1200 д хүрлээ гэж хэлсэн нь ихээхэн дуулиан болов. Хашир туршлагатай гэгддэг энэ эрхэмийн андуурал түүний нэр хүндэд ихээхэн хохирол үүсгэхээс гадна Ирээдүйн kарьерт нь ч гай тарж мэдэх юм.

Долоо хоногийн мэдэгдэл: Энэ долоо хоногийн дуулиант мэдэгдэл бол Засгийн газрыг огцруулах,ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёрыг огцруулахаар сөрөг хүчин хөдөлж эхэлсэн явдал боллоо.

Долоо хоногийн гайхширал:
Энэ долоо хоногийн гайхшралаар МАХН-аас сонгогдсон эрхэм гишүүн Баянсэлэнгэ МАН-ын жагсаалд оролцож үг хэлсэн явдал боллоо. Олон удаа МАН, МАХН хоёрыг уулзалдаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Түүний энэ үйлдэл тэрхүү мэдээллийн баталгаа болов. Цаашид МАХН, МАН хоёр нэгдэх эхлэл тодорхой болж байгааг тэрээр харууллаа.
Б.Билэгт
ww.24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • ИРГЭН (202.126.89.179)
    МАН-ЫН ДАРГЫН ХЭЛСЭН ҮГ БҮРТ НЬ ТОДОРХОЙ ХАРИУЛТЫГ ЗГ-ЫН ТЭРГҮҮН ШУУРХАЙ АЖИЛЛААД ӨГӨӨЧ.ЮУН УУЛАНД ЗУГААЛЖ ТӨӨРЧ БАЙДАГ ЗАВТАЙ ЮМ БЭ.ЭНЭ ЗАСАГ ТӨРД ХОРССОН ХОРЛОН СҮЙТГЭГЧИД ЯАХ ГЭЭД БАЙГААГ МЭДЭЖ ДОР НЬ ХАРИУ ӨГЧ АРД ОЛНЫ СЭТГЭЛ ХЯМРАЛЫГ ТОГТВОРТОЙ БОЛГОЖ ЧАДАХ НЬ УУ???МАН-ЫН МЭДЭГДЛЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ ДОТРОО Ч,ГАДУУР ТАНИХ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ЗӨВ БУРУУ ГЭЖ МУУДАЛЦАЖ ЗОДООН ЦОХИОНДОО ТУЛЖ БАЙНА.ҮНЭНИЙ НЬ ХЭЛЖ ТАЙЛБАР ХИЙГЭЭЧ.ҮНЭХЭЭР БУРУУТАЙ БОЛ ОДООХОН ОГЦОР.МОНГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЯГ ЭХЛЭХ АГШИНД ОГЦОРЧ НОВШИР ВОО.ХАТУУ АНХААРЧ ХУЛГАЙЧУУДЫГ ХУРДАН ШУУРХАЙ ОЛЖ ИЛРҮҮЛЭЭЧ.ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ ХОЛБОГДУУЛЖ УЛИРЛЫН ЧАНАРТАЙ АЖЛЫН 6 ХОНОГТОЙ БОЛГОЖ ӨГВӨЛ ЦАЛИН НЭМЭГДЭХ БИШ ҮҮ????
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • 5555 (103.9.90.254)
    зөв бичээч дээ сэтгүүлчээ
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • МАН-ГАРУУДАД ӨГӨХ ТҮЙ МАЙ! kkk (202.179.27.227)
    МАН-ГАР ЭНХТҮВШИН БИДНИЙГ ХЯМД МАХААР ТЭЖЭЭХ ЮМ БАЙХ ДАА? ХА ХА ХА . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЁСТОЙ ХАРАГДААЧ! . . . . . . . . . . . ТҮЙ МАЙ! . . . . . . . . . . . ГЭЖ БАЙГААД МАХН-ЫН ШИНЭБАЯРЫН ЛИЦЕНЗТЭЙ САЛААВЧ ҮЗҮҮЛЧИХЬЕ БАЙЗ ХА ХА ХА . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . МАХН-Ы ЧЕНЖҮҮД ЧИНЬ БҮГД ТАНАЙ МАН-ГАРУУД БОЛОН МАХН-УУДЧИД БАЙДАГ ШД! . . . . . . 22 ЖИЛИЙН ДАРАА ОДОО Л НЭГ ИХ БИДЭНД ХАЙРТАЙ, ХООЛ, ХОДООДОНД МААНЬ САНАА ТАВЬСАН БОЛЖ ХУДАЛ МАТРЫН НУЛИМС УНАГАЖ ГЭНЭ ПИСДУУСНУУД ЧИНЬ! ХА ХА ХА
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • ***** (202.55.191.35)
    horhoitson baawgai ged helchihsen chini bathvv booj vhehnee,
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • mongol hun (178.196.12.77)
    Bayartsogt setguulchid, soninguud, tv uudtei haaltiin geree hiij yawaa gene huurhii muu yadarsan setguulchid heden haltar tug r uzel bodoloo hudaldaj suugaa da.Frants d sangiin said n 600myangan euro nuuts dansand bailgasan geed ajilaa uguud deer n eruu uusej bhad manai sangiin said asan bugd nairamdah hyatad ard ulsad haryalaltai mongol ulsiin said gej meduulj dans neelgeed say euro hadgalsan SANGASJAV GUAIN HZATAD Garaltai huug erhim yrunhiilugch TSA HUA ovogt elbegdorjtonguud tolgoig n ileed buruu yarisan bna lee geed suuj bhiim.Bidniig arai denduu hulduu noomoi gej basaj doromjilj bgaan busuu ........nuguu Ganbaatar neg l uruvch hun bolj jujigleed bgaamuu tohiroo hiisiimuu medeh zuil alga da ene ulsad huuli gej bhgui m dooo
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (109.134.149.163)
    harin zasagiin gazar sain ajillaj luibarchin abillagch miat, tatbariin geed olon heregiig il bolgoj bgaa sain bnaa?? tvmvvjin said ih sain ajillaj bnaa?? harin ter enhtobshin mahanii vnen medehgui amidaral medehgui iim hvn yaj uls oronoo abch ybah be?? mah enhtobshin geh onigoo garlaa he he? talh ganhyagiin ah, mah enhtobshin geed l??
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
    • zochin u
      ukhaanchini bogino bna Bayartsogtyn asuudlyg hoovol nilen yum garna
      2013 оны 04 сарын 07
  • ***** (103.11.194.4)
    хэрвээ ардчилсан намын хийж буй мөн хийх гэж буй ажил амжилттай хэрэгжвэл ард түмний амьдралд нэн сайн. эсрэгээрээ ардын намд дахин төр барихад хэцүүхэн зүйл болох юм. Тиймээс ардын намынханы засгийн газрыг огцруулах гэдэг нь зөв юм. Ардын намын ахан дүүсээ. Төр тогтвортой байвал ард түмэнд л хэрэгтэй бусуу. МАХН бол яахав. Хоёр туулай хөөгч шүү дээ
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • ***** (202.179.11.94)
    elbegegiin helsen ug arai bishee denduu ***** ug helsen bn
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • haha (94.191.165.154)
    mongol ornii hogjild saad gai bolson MAHiin uhaan muutai hogshon togtgognuud hurdan uhej dald oroosoo
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • haha (94.191.165.154)
    unen yum helsen hund hun oshtei uher unsan hund nohoi oshtei gej mongol ardiin namiin hulgaich nar unend guitsegdej bna da ard tumnii mongoor gadaadad hays avsan ni
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.179.29.27)
    Altanhuygaa tsalingaa yaraltai nem,mongonii hansh ulam l unasaar b/na shyy.
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • hehe (203.241.247.100)
    ter anduuural baigaagyi ter yag ynendee medehgyi baisan ni ilt baina lee
    2013 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 2 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 34 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 35 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 58 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 26 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК