БНХАУ-д шувууны A(H7N9) шинэ төрлийн вирусын ханиад гараад байгаа билээ. Тус улсад уг өвчнөөр гурван хүн нас барж 167 хүн халдвартай эмчлүүлж байна. Иймд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас БНХАУ-аас шувууны мах авахгүй байхыг нийт улс орнуудад анхааруулсан байна.Харин манай оронд тус ханиадны вирусээс урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга удирдлагуудад үүрэг болгосон байна. Хилийн мэргэжлийн хяналтын албаныханд ч онцгой сэрэмжтэй ажиллахыг сануулсан байна. Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэхийн дээр БНХАУ-аас гахай, шувууны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлох мэдэгдлийг дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн олгохыг түр хориглоод байгаа билээ.



















































