
Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс 2011 оноос эхлэн даргалж ирсэн бөгөөд энэхүү бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа явдал нь АОХН-ийг даргалах хугацаандаа хийсэн ажлын үр дүн гэж зохион байгуулагчид үзэж байна. Энэхүү бага хурлын үеэр 140 гаруй орны 1000 орчим хүндтэй зочид төлөөлөгчид манай улсад айлчлахаас гадна 10 гаруй орны төр, засгийн тэргүүн, мөн тооны дэлхий дахинаа нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор уриад байна.
Ардчилсан орнуудын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр дэлхий нийт Монголыг тольдож, эх орноо Олон улсад сурталчилан таниулах том үүрэг Монгол улсын иргэн бүрт ногдож байгаа байгаа учраас хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, хотын тохижилт, бүтээн байгуулалтад Төр, Засгийн тэргүүнээс гадна, Нийслэлийн удирдлагууд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна.
Д.Идэр