Дэлхийн алтны худалдааны бараг 20 хувь нь Дубайг дамжин гарч байна. Өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсад эхэлсэн Үнэт төмөрлөгийн усаадлаарх олон улсын хоёрдугаар бага хурлаас энэ тайлан мэдээг гаргажээ. Үнэт төмөрлөг, эрдэнэс олборлох, боловсруулах, худалдах олон улсын 600 компанийн төлөөлөгчдийн газрууд Дубайд ажиллаж байна. Энэтхэг, Хятад, АНУ ба Европын орнууд, түүнчлэн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн үнэт төмөрлөгийн талаархи мэргэжилтнүүд бага хуралд оролцохоор Дубайд хүрэлцэн очсон байна.
Д.Идэр

























































