Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин гардуулан өгчээ.Алтан гадас одонгоор Нислэгийн цаг уурын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Хангайсайхан, тус төвийн инженер Ц.Энхмаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар Ус цаг уур, орчны хүрээлэнгийн Орчны судалгааны секторын Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Алтанцэцэг нарыг тус тус шагнаж, энгэрийг нь мялаасан хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.



















































