
Японы Батлан хамгаалах яам Хойд Солонгосоос пуужин хөөргөх магадлалтай
байгаа тул амдан тосч, устгах бэлтгэл хийж байна.

Японы Батлан хамгаалах яам Хойд Солонгосоос пуужин хөөргөх магадлалтай байгаа тул амдан тосч, устгах бэлтгэл хийж байна. “Киодо” агентлагийн мэдээлж буйгаар БХЯ-ны сайд Ицунори Онодэра хоёр хоногийн хугацаанд Японы нутаг дэвсгэрт заналхийлсэн пуужинг амдан тосох тушаалыг өгөхөд бэлэн байх ёстой гэлээ.
Япон улс Хойд Солонгосын баллистик пуужин хөөргөх тухай эрсдлийг өндөр гэж үнэлэхгүй байгаа боловч Пхеньяны талаас ирэх гэнэтийн аливаа үйл ажиллагаанд бэлэн байх хэрэгтэй гэж байна.
Өнгөрсөн баасан гарагт БНАСАУ дундын тусгалтат пуужингаа зүүн эрэгтээ байрлуулсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)