
АНУ Солонгосын хойгийн байдлыг хурцатгахаас сэргийлж энэ долоо хоногт
төлөвлөсөн пуужингийн туршилтаа хойшлуулжээ.

АНУ Солонгосын хойгийн байдлыг хурцатгахаас сэргийлж энэ долоо хоногт төлөвлөсөн пуужингийн туршилтаа хойшлуулжээ. Пентагоны тэргүүн Чак Хейгел туршилтыг ирэх тавдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан аж. Тус улсын Батлан хамгаалахын яам тив хоорондын “Minuteman III” пуужинг Калифорни дахь Америкийн Цөмийн зэвсгийн холбооны баазаас туршихаар төлөвлөж байсан юм.
БХЯ-ны үзэж буйгаар энэ долоо хоногт пуужингаа турших нь БНАСАУ-ын эрх баригчдад буруугаар ойлгогдож, хоёр улсын харилцааг улам хүндрүүлж мэдэх аж.
Д.Идэр