
УИХ-ын дэд дарга З.Энхболд “Азийн эдийн засгийн форум”-д оролцож
байгаа. Тэрбээр Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзсан байна.
Ши Жинпин өчигдөр УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа Хятад-Монголын
харилцааг стратегийн үүднээс улам бататгана хэмээн амлаvgy "Сяньхуа"
агентлаг мэдээллээ.

УИХ-ын дэд дарга З.Энхболд “Азийн эдийн засгийн форум”-д оролцож байгаа. Тэрбээр Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзсан байна. Ши Жинпин өчигдөр УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа Хятад-Монголын харилцааг стратегийн үүднээс улам бататгана хэмээн "Сяньхуа" агентлаг мэдээллээ.
Ши Жинпин хоёр улс хөгжлийн чухал үедээ хамтран ажиллаж байгаад чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэжээ. Тэрбээр талууд боломжийг ашиглаж, хамтын ажиллагааг өргөжүүлж, стратегийн түншлэлийг бататгаж ашиг хүртэх ёстой хэмээн хэлсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболд хөршийн хувьд сайн бодлого явуулж байгаад талархал илэрхийлжээ. З.Энхболд Монгол Улс худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, хөдөө аж ахуй болон хилийн тээвэрлэлтийн салбарт БНХАУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Азийн эдийн засгийн форум өчигдөр Боао хотноо нээгдсэн юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (11)