Хойд Солонгосын нутаг дэвсгэрт орших худалдааны чөлөөт бүс Кесонгкунгданд Өмнөдийн 514 иргэн ажиллаж байна.

Хойд Солонгосын нутаг дэвсгэрт орших худалдааны чөлөөт бүс Кесонгкунгданд Өмнөдийн 514 иргэн ажиллаж байна. Тэдний 39 нь өнөөдөр үдээс хойш эх орондоо ирэхээр төлөвлөж байна. Мөн эдгээр хүмүүсээс гадна тус бүсэд ажилладаг эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, багаж хэрэгслүүдийг аван буцаж ирэхээр болжээ.
Энэ нь зөвхөн Өмнөд Солонгосын ажилчдад зориулан ажилладаг байсан 10 ортой эмнэлгийн салбар татан буугдаж байгаа гэсэн үг юм. Улсаасаа өвчтөнд зориулсан эм, тариагаа авч чадахгүй болсон тул эмнэлгийнхэн цаашдаа үйлчилгээ үзүүлж чадахгүй хэмээн үзжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)