Сингапурт түүхэнд гарч байгаагүй аюулт тахал заналхийлжээ.
Сингапурын “Straits Times” сонины мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт
тахлын вирусийн халдвараар 327 хүн өвчилжээ. Ойролцоогоор өдөрт 191 хүнд
вирус халдварлаж байгааг холбогдох албаныхан тогтоосон байна.

Сингапурт түүхэнд гарч байгаагүй аюулт тахал заналхийлжээ. Сингапурын “Straits Times” сонины мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт тахлын вирусын халдвараар 327 хүн өвчилжээ. Ойролцоогоор өдөрт 191 хүнд вирус халдварлаж байгааг холбогдох албаныхан тогтоосон байна.
Өвчлөгсдөд халуурах, булчин болон үе мөч өвдөх, дотуур цус алдах гэх мэт хүнд шинж тэмдгүүд илэрч байгаа тул тус тахлаар амиа алдагсдын тоо өмнөх тохиолдлуудаас хавьгүй олон байна хэмээн үзжээ. Одоогоор ямар халдвар, юугаар дамжиж байгааг тогтоогоогүй байна.
Тус улсад 2005 онд гарсан Денге тахлаар 14 мянган өвчилсөн бөгөөд тэдний 25 нь амиа алдсан юм. Денге тахлын халдвар цэвэр усанд үржигч аедес аегипти шумуулаар тархаж байжээ.
Д.Идэр