Он гарсаар зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 8.2 хувиар унаад байсан. Өчигдрийн байдлаар нэг тонн зэс Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 17:00 цагийн байдлаар 7375 ам.доллар болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үзүүлэлт юм байна.Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадад баярын хоёр өдөр таарч, металлын захаа хаасан нь ийнхүү эрэлтэд нөлөөлжээ. Ажилгүйдлийн түвшний үзүүлэлтээс гадна аж үйлдвэрлэлийн идэвхжлийн индекс сул гарсантай холбоотойгоор АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв санаа зовоож эхэлсэн бөгөөд түүхий эдийн үнэ энэ долоо хоногт ч үргэлжлэн унана гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ улирлынх нь хувьд бодвол зэсийн үнэ өсөх ёстой гэж зарим нь үзэж байгаа аж.


















































