2009 онд “Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд толилуулж
байсан “Найзууд” театр “Такт продюсинг”-ийн уран бүтээлчидтэй хамтран
"Гэнэтийн бэлэг" барих гэж байна.

2009 онд “Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээлээ үзэгчдэд толилуулж байсан “Найзууд” театр “Такт продюсинг”-ийн уран бүтээлчидтэй хамтран "Гэнэтийн бэлэг" барих гэж байна. Романтик инээдмийн болон хөгжимт драмын уг жүжигт мэргэжлийн жүжигчдээс гадна рок попын дуучид оролцон тоглож байгаа аж. Уг жүжгийн гол дүрд УДЭТеатрын жүжигчин СТА Б.Нармандах, СТА Г.Отгонцэцэг, Guis хамтлагийн дуучин СТА Д.Лхагваа, Киви хамтлагийн дуучин СТА Ука, СТА жүжигчин Э.Ууганбаяр зэрэг залуу уран бүтээлчид тоглож байгаа юм. Энэ сарын арван нэгэнд нээлтээ хийх жүжгийн уран бүтээлчид өнөөдөр 11.00 цагт "Тусгаар тогтнолын ордон"-д хэвлэлийн бага хурал зарлалаа.
24tsag.mn