
Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиол шиг итгэмээргүй энэхүү төлөвлөгөөг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэмжсэн байна. Тэрбээр ирэх санхүүгийн жилийн улсын төсвөөс энэхүү ажилд 100 сая ам.доллар төсөвлөсөн хэмээн “CNN” агентлаг бичжээ.
НАСА жижиг гаригийг робот сансрын хөлгөөр барьж авах аж. Төлөвлөгөө амжилттай үргэлжилбэл жижиг гаригийг барих жил нь 2021 он байх болно гэв.
Өнгөрсөн жил Калифорнийн технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд 500 тонн жинтэй жижиг гаригийг дэлхий дээр авчирахаар төлөвлөж байсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (4)