Гандантэгчэнлин хийдийн номын санг Нидерланд улсын дэмжлэгтэйгээр
сэргээн засварлахаар болсон талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний
комиссоос мэдээллээ.

Гандантэгчэнлин хийдийн номын санг Нидерланд улсын дэмжлэгтэйгээр сэргээн засварлахаар болсон талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээллээ. Нидерланд улсын “Принц Клаус” сан аюулд өртсөн, сэргээн засварлах шаардлагатай соёлын үнэт өвийг хамгаалах зорилго бүхий төсөл бичих уралдаан зарласан бөгөөд үүнд ЮНЕСКО-гийн МҮК-оос Төв Гандантэгчэнлин хийдийн номын санг дэвшүүлжээ. Ийнхүү Гандангийн номын санг аюулд өртсөн соёлын өв гэж үзэж сэргээн засварлахаар болсон байна. Одоогийн байдлаар сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэх гэрээг боловсруулж буй ажээ.
24tsag.mn