Дайн зарлана хэмээн сүрдүүлээд буй Хойд Солонгосыг энэ сарын 15-нд пуужингаа хөөргөх магадлалтай хэмээн үзэж байна. Эл өдөр тус улсын удирдагч Ким Сен Ирийн төрсөн өдөр тохиох юм. Тэгвэл мэргэжилтнүүд Хойд Солонгосын пуужингуудын тусгал хаана хүрэх магадлалтайг тооцоолон гаргасныг хүргэе.

"Nodong" пуужийн 1000 км-ийн тусгалтай. Японы ихэнх нутаг болон Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазуудад тусах боломжтой.

"Taepodong 1" пуужин 2200 км-ийн тусгалтай. Пуужин Японы нутгийг бүхэлд нь мөн ОХУ болон Төв азийн зарим орнуудын нутагт тусах боломжтой. Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазуудад тусах магадлалтай.

"Taepodong х" пуужин 4000 км-ийн тусгалтай. Энэтхэг, Филиппин, Японы нутгийг бүхэлд нь, Төв Азийн зарим орнууд болон Номхон далай хавьд байрлах АНУ-ын цэргийн баазуудад тусах чадалтай.

"Taepodong 2" пуужин 6700 км-ийн тусгалтай. Тусах магадлалтай газар нутаг улам өргөссөн. АНУ-ын Гуам, Хавай арлуудад хүрэх боломжтой.

"Unha 3" пуужин 10 мянган км-ийн тусгалтай. АНУ-ын төвийн хотуудад хүрэх чадалтай.

"Scud D" пуужин 700 км-ийн тусгалтай. Өмнөд Солонгос болон Японы эрэг хавьд тусах чадалтай.

"Nodong" пуужийн 1000 км-ийн тусгалтай. Японы ихэнх нутаг болон Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазуудад тусах боломжтой.

"Taepodong 1" пуужин 2200 км-ийн тусгалтай. Пуужин Японы нутгийг бүхэлд нь мөн ОХУ болон Төв азийн зарим орнуудын нутагт тусах боломжтой. Номхон далай дахь АНУ-ын цэргийн баазуудад тусах магадлалтай.

"Taepodong х" пуужин 4000 км-ийн тусгалтай. Энэтхэг, Филиппин, Японы нутгийг бүхэлд нь, Төв Азийн зарим орнууд болон Номхон далай хавьд байрлах АНУ-ын цэргийн баазуудад тусах чадалтай.

"Taepodong 2" пуужин 6700 км-ийн тусгалтай. Тусах магадлалтай газар нутаг улам өргөссөн. АНУ-ын Гуам, Хавай арлуудад хүрэх боломжтой.

"Unha 3" пуужин 10 мянган км-ийн тусгалтай. АНУ-ын төвийн хотуудад хүрэх чадалтай.

Д.Идэр
Сэтгэгдэл (7)