ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн
эмнэлгүүдийг шалгаж эхэлжээ. Энэхүү шалгалтаар улсын болон хувийн
эмнэлгүүд ор хоногийн тоо болон эмчилгээний зардлыг буруу тооцдог гэх
мэдээллийн дагуу шалгаж буй аж.

ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүдийг шалгаж эхэлжээ. Энэхүү шалгалтаар улсын болон хувийн эмнэлгүүд ор хоногийн тоо болон эмчилгээний зардлыг буруу тооцдог гэх мэдээллийн дагуу шалгаж байна.
Тодруулбал, эмнэлгүүд ор хоногийн тоогоо гүйцээлгүй гарсан иргэдийн мэдээллийг буруу мэдүүлж, 10 хоногийн мөнгийг улсаас авдаг байна. Мөн эм тариа дууссан хэмээн гаднаас авч хэрэглэдэг эмчлүүлэгчдийн зардлыг ч эрүүл мэндийн даатгалаас нь суутгадаг гэх мэдээлэл ШӨХТГ-т иргэдээс ирсэн аж. Тус газрынхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс шалгалтаа эхлүүлсэн хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)