Төсвийн байнгын хороо
дөнгөж сая хуралдаж дууслаа.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах
зардлыг Сонгуулийн ерөнхий хороо оруулж ирсэн юм. Дахин санал хураалтыг 400 гаруй сая төгрөгт
багтаан хийх тооцоо гарчээ. Энэ саналыг нь байнгын хорооны гишүүд дэмжиж,
Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлэв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл
мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс мониторинг хийхэд шаардлагатай 91
сая төгрөгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд багтаах саналыг Сонгуулийн
ерөнхий хороо оруулж ирснийг гишүүд дэмжлээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуулийн хэсгийн хороодод ажиллах
төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллыг 50 мянгаар
бууруулж, нийтдээ 1.2 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэдэг саналыг
Ч.Содномцэрэн дарга оруулж ирсэн ч дэмжлэг авсангүй. М.Зоригт гишүүн "Тэртэй
тэргүй Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын төсвийг батлаад өгчихсөн зүйлийг одоо
энд хэмнэнэ, сонгуулиар ажиллах хүмүүсийн урамшууллыг хасна гэж ярих хэрэггүй" гэж байлаа.