
Энэ сарын 1-нд Нийслэлийн шүүхэд Лениний музейн хэргийн шүүх хурал болох байсан ч энэ сарын 10 буюу маргаашийг хүртэл хойшлуулсан. Учир нь Лениний музейн ашиглагч тал болох МАН шүүх хуралд оролцох хүсэлтийг Нийслэлийн шүүхээс гуравдугаар сарын 28-нд хүлээн авсан бөгөөд хууль эрх зүйн мэдээлэл, туслалцаа шаардлагатай байгаа тул ийнхүү шүүх хурлыг 10 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргасан юм. Тэгвэл маргааш 8.30 цагт Нийслэлийн шүүх дээр Лениний музейн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох шүүх хурал болно.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)