Залуу зохион бүтээгчидийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн маргааш эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТВ-ээс санаачлан гурав дах жилдээ зохион байгуулж буй “Залуу зохион бүтээгч” олон улсын уралдааны финалын 3-р шатанд шалгарсан 36 оролцогчдын бүтээлийг танилцуулах үзэсгэлэн маргаашнаас эхлэн гурван хоног МЗХ-ны төв байранд болох юм байна. Монгол улс, ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-ны залуу зохион бүтээгчдийн шинэ шийдэл, шилдэг бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн харуулах, мөн хүүхэд залуучуудаа дэмжих, тэдний бүтээлийг цаашид олон нийтийн хүртээл болгоход зориулан гаргаж байгаа энэхүү үзэсгэлэнд оюутан, хүүхэд залуучуудаас гадна зарим томоохон компаниуд ч ирэх юм байна. Энэхүү үзэсгэлэнг МЗХ хамтран зохион байгуулж байгаа юм байна. Залуу зохион бүтээгчидийн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн МЗХ-ны “Залуучуудын нээлттэй танхим”-д 11:00-17:00 цагийн хооронд болох аж.