ССАЖЯ, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг зарласан билээ. Тэгвэл ССАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан комисс уралдааныг дүгнэж шилдэгийг тодруулсан байна.Уралдаанд нийт 93 бүтээл ирсэнтэй шүүгчид танилцан шагналт байруудын эздийг шалгаруулаад байгаа бөгөөд уралдааны ерөнхий шүүгчээр “Глоб интерншнэл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал ажилласан юм. “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдаанд шалгарсан бүтээлүүд нь Төрийн өмч болох юм.
Уралдааны нэгдсэн дүнг танилцуулбал:
- Шүүгчдийн нэгдсэн дүнгээр 668 оноогоор 201370 кодтой Г.Анхбаярын “Зургаа” зохиол нэгдүгээр байрт шалгаран 10 сая төгрөг
- 645 оноогоор 201375 кодтой Д.Мэндсайханы “Би хэн бэ?” зохиол хоёрдугаар байрт шалгаран 6 сая төгрөг
- 637 оноогоор 201360 кодтой С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиол гуравдугаар байрт шалгаран 4 сая төгрөг
Тусгай байрт:
- 628 оноогоор 201369 кодтой Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий нарын “Дүүжлүүрийн эзэн”
- 617 оноогоор 201350 кодтой П.Батхуягийн “Би Пушкин биш ээ. Харин ...”
- 612 оноогоор 201380 кодтой Т.Бум-Эрдэнийн “Нүд” жүжгийн зохиол тус тус шалгарч 1 сая төгрөгөөр шагнагдаж байна.



















































